Говь-Алтай аймгийн Халиун сумын үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулав

 

Эхнэр: Найдангийн Цагаач /Монгол улсын Соёлын Гавьяат ЗүтгэлтэнНАМТАР УНШИХ


Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн зохиолч, XX зууны манлай сэтгүүлч, Монгол түмний сод мэргэн их хүмүүн Лодонгийн Түдэв 1935 оны 2 дугаар сарын 9-нд Говь-Алтай аймгийн  Наран (одоогийн Халиун) сумын Гүү бариач багийн нутаг “Өвөр замын бууц” гэдэг газар төржээ.

Бага насаа эцэг эхийн гар дээр Хантайшир уулынхаа дунд малчин ахуйд өнгөрөөж, 1942–1950 онд Говь-Алтай аймгийн Наран сумын бага сургууль, Есөнбулаг сумын бүрэн бус дунд сургууль, 1950–1953 онд Улаанбаатар хотод Багш нарыг бэлтгэх сургууль, 1953–1956 онд Улсын багшийн дээд сургууль, 1964-1967 онд Москва хотод Нийгмийн ухааны академийг дүүргэж 1984 онд Нийгмийн ухааны докторын зэргийг хамгаалжээ.

Л.Түдэв 1956 оны намар төрсөн нутагтаа ирж, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын дунд сургуульд багшилснаар асар баялаг, гайхамшигтай бүтээлч ажил хөдөлмөрийнхөө гараагаа эхлүүлжээ.

Тэрбээр 1961 онд “Үнэн” сонинд утга зохиолын нарийн бичгийн дарга, 1962 онд “Утга зохиол” сонины эрхлэгч, 1968 оноос Монголын Зохиолчдын хорооны орлогч дарга, даргаар 7 жил, 1975 оноос МХЗЭ–ийнТөв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар 8 жил гаруй, 1984 оноос "Үнэн" сонины Ерөнхий эрхлэгчээр 10 гаруй жил тус тус ажилласан бөгөөд зөгнөлт "Дал" сониныг санаачилж Ерөнхий эрхлэгчээр өнөөг хүртэл ажиллаж байлаа.

Л.Түдэв нь Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн байв. Л.Түдэв МХЗЭ-ийн тэргүүнээр ажиллаж, Монгол орны хөгжил дэвшилд залуусын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, тэдний хүч нөөцийг дайчлан зохион байгуулах ажлыг амжилттай удирдан зохион байгуулж, олон ажил үйлсийг бүтээжээ. 

Л.Түдэв АИХ-ын депутатаар 7 удаа сонгогдож, 8 жилд нь АИХ-ын тэргүүлэгч гишүүнээр сонгогдон төрийг удирдах хэрэгт нийтдээ 20 гаруй жил хүчин зүтгэжээ. Тэрбээр 1986-1990 онд Монголын Парламентын бүлгэмийн дарга, 1986-1990 онд Олон Улсын Парламентын холбооны гишүүн, 1973-1976 онд Монголын Энхтайваны хорооны дарга, 1974-1976 онд Дэлхийн Энхтайваны Зөвлөлийн тэргүүлэгч гишүүнээр тус тус сонгогдон ажиллаж байлаа. 

Л.Түдэв нь 1992 онд Монгол Улсын Үндсэн хуулийг боловсруулахад биечлэн оролцож, батлалцсан юм. Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны дараахь 1993 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Л.Түдэв нэр дэвшиж оролцсон билээ. Л.Түдэв 1980-аад оноос нийгмийг сэргээсэн олон арван нийтлэл бичиж, Монгол оронд өрнөсөн өөрчлөлт шинэчлэлийн салхийг эхлүүлэх, ардчиллын үзэл санаа бүхий залуусыг дэмжих, тэднийг бичиж туурвихад нь идэвхтэй нөлөөлж, тэгснээрээ 1990 оны ардчилсан хөдөлгөөнийг ард түмэн талархан хүлээж авах хөрс суурь бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Л.Түдэв нь Монголын уран зохиолын нэгэн их ноён оргил билээ. 1950 оноос уран бүтээлээ эхэлж, роман, тууж, өгүүллэг, шүлэг, найруулал, эссе, шүүмж, нийтлэл зэрэг 1000 хол давсан уран бүтээл туурвиснаас гадаадад 25 ном орчуулагдан хэвлэгджээ. Эдгээр бүтээлүүдээсээ түүвэрлэн 40 боть ном гаргажээ. Ялангуяа хүүхэд багачуудад зориулсан түүний яруутансаг, утга төгөлдөр олон арван уран бүтээл Монголын өсвөр үеийнхний оюун билгийг тэлж, мэдлэг ухааныг арвижуулахад онцгой үүрэг гүйцэтгэдэг юм.

ХХ зууны их соён гэгээрүүлэгч, суут эрдэмтэн, төр нийгмийн зүтгэлтэн Л.Түдэвийн хөдөлмөр бүтээлийг Монголын төр, засаг өндрөөр үнэлж Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээж, Төрийн шагнал, Сүхбаатарын хошой одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнажээ.

Мөн Л.Түдэвт гадаад улсуудын төр засаг, олон нийтийн байгууллагуудаас хөдөлмөр, зүтгэл, уран бүтээлийг нь өндрөөр үнэлэн олон одон медаль болон бусад шагналыг хүртээжээ.

Л.Түдэв нь Монголын ард түмний оюуны нэгэн их оргил, яндашгүй далай мэт арвин их мэдлэгтэй, ухамсарт бүхий л амьдралаа эх орон, ард түмнийхээ сайн сайхан, танин мэдэхүй, өсөн хөгжихүйн төлөө зориулж ирсэн нэн ховор тохиох суут хүмүүн байв.

Шагнал

  • 1971 онд БНМАУ-ын Төрийн шагнал
  • 1989 онд Соёлын гавьяат зүтгэлтэн
  • 1997 онд Хөдөлмөрийн баатар
  • 2005 онд Сүхбаатарын одон
  • 2009 онд Ардын уран зохиолч цол хүртэж, “Дэлхийн 100 хүний нэгээр” шалгаран, Зөвлөлт Орос улс, Болгар ард улс зэрэг гадаадын зарим орны төрийн одон, медалиудаар шагнагдаж байсан.

Бүтээлүүд

Л.Түдэвийн зохиол бүтээл болох 15 ном нь Орос, Англи, Болгар, Чех, Унгар, Герман, Япон хэлээр хэвлэгдэж Монголын уран зохиолыг дэлхийн тавцанд гаргахад хүндтэй үүрэг гүйцэтгэсэн билээ.

Орос хэлээр хэвлэгдсэн ном

  • Лесной пожар М.1965
  • Горный поток М.1967
  • За Полярной звездой М.1968
  • Счастье М.1973
  • Открываю мир М.1974
  • Немеркнувшая звезда УБ.1977
  • Вершина М.1978
  • Юность на марше М.1981
  • Национальное и интернациональное в монгольской литературе М.1983
  • От кочевья к оседлости М.1983
  • Первый год республики УБ.1989

Бусад хэлээр хэвлэгдсэн ном

  • Тау Таскыны (казак хэлээр) 1971
  • Горны паток (белорусь хэлээр) 1971
  • Сухэботир (узбек хэлээр) 1971
  • Сонгу Чуктүн Шолбанынче (тувагаар) 1971
  • Вiдкриваючи свim (украйн хэлээр) 1977
  • Misko gaisras (1979)
  • Volaca Tui Ukazem , Brativlava 1979
  • The colour will come alive УБ.1994
  • Two aspens УБ.1994 гэх мэт олон зохиол бий.

Уран зохиолын ном

Л.Түдэвийн ном товхимол болж хэвлэгдсэн бүтээлүүд

  • Сайн байцгаана уу, хүүхдүүдээ (шүлгүүд)
  • Нөхөд (тууж)
  • Анчны тэмдэглэл (өгүүллэгүүд)
  • Нууц биш нууц (тууж)
  • Осолтой жим (тууж)
  • Уулын үер (роман)  ХУДАЛДАЖ АВАХ 
  • Жаалууд (өгүүллэгүүд)
  • Зохиогүй чимэг (өгүүллэгүүд)
  • Нүүдэл (роман)
  • Алтан гадас чигийг заана (баримтат тууж)
  • Хөдөөнийхөн (өгүүллэгүүд)
  • Мөнхийн ус (тууж) - 1969 он
  • Хорвоотой танилцсан түүх (тууж)  ХУДАЛДАЖ АВАХ 
  • Оргил (шүлгийн түүвэр)
  • Нүүдэл суудал (роман)  ХУДАЛДАЖ АВАХ 
  • Ухаан (тууж)
  • Үл ажиглагдам онцгой учралууд (хүүхдийн зохиол)
  • Өнөөгийнхөн (тууж , өгүүллэгүүд)
  • Бүгд найрамдах улсын анхдугаар он (Улс төрийн роман)
  • Оройгүй сүм (роман)  ХУДАЛДАЖ АВАХ 
  • Хувьсгал танаа өчье (баримтат роман)
  • Эргүүлэг (ном) (зохиолын цомирлог)
  • Эрхий дарам зай (туурь)
  • Дээр хөх тэнгэр доор бор дэлхий (зохиолууд)
  • Дайралга дайравзай (тууж)
  • Нүглийн гурван үүд (зохиолууд)
  • Төл (зөгнөлт роман)
  • Мөнхийн гал (тууж)
  • Гурван сахиус (өгүүллэг)  ХУДАЛДАЖ АВАХ 

Кино зохиолууд

  • Зэрэг нэмэхийн өмнө
  • Миний монгол
  • Говь хянганд тулалдсан нь
  • Таван нуурын дууль
  • Бөхөн

Сэтгүүл зүй, нийтлэлийн ном

  • Болгар нутагт
  • Нэгэн хувьсгалын тухай сурвалжлага
  • Замбуулингийн наран дор
  • Өв тэгш хүмүүжил
  • Хүмүүжил цогцолбор асуудал
  • Хүмүүс
  • Асуудал
  • Найрамдлын жигүүрээр сансарт
  • Өрх бүр үйлдвэр , хүн бүр үйлдвэрлэгч
  • Нарнаас ус , уснаас гал
  • Боловсроогүй боловсрол
  • Үгэн бороо

Тэрбээр 2020 онд 85 насандаа хүнд өвчний улмаас тэнгэрт дэвшжээ

Алдартны нийтлэлүүд

Түүхэнд хэрвээ гэж байдаггүй. Гэхдээ “Хэрвээ... ...
ТАНЬДАГ НЭГНИЙГЭЭ ТАНИАГҮЙН УЧИР Дэлхийн хэмжээни... ...
Гадаадад ч гэсэн манай зохиолчдоос хамгийн олон хэ... ...
Эх сурвалж: Sonin.mn сайтын 2020-04-13 06:16 өдрий... ...
Эх сурвалж: Peak.mn сайтын 2018.04.30 өдрийн нийтл... ...
Эх сурвалж: Peak.mn сайтын 2020.04.13 өдрийн нийтл... ...
Эх сурвалж: Montsame.mn сайтын 2021-02-09 14:51:45... ...
Өнгөрсөн баасан гариг сэтгүүлч бидний хувьд баярын... ...
Хүүхэд эхээс төрөөд гурван нас хүртлэх хугацаанд &... ...
Хүний буруугаар дэлхийн цаг уур өөрчлөгдөж үер усн... ...
Баажаа гуайн хүүг дайрлага дайрчихаж гэнээ”... ...
Эх сурвалж: Assa.mn сайтын 2020-7-27 өдрийн нийтлэ... ...
Бага балчир ахуй цагт хурга хариулж эмээдээ тусалд... ...
Монгол түмэн Лодонгийн Түдэвийг ер нь барагцаална.... ...
Эх сурвалж: Sonin.mn сайтын 2020-07-02 11:56 өдрий... ...
Эх сурвалж: baabar.mn сайтын 2020.04.14 өдрийн ний... ...
Эх сурвалж: Eagle.mn сайтын 2017-11-23 09:14:00 өд... ...
Эх сурвалж: Sonin.mn сайтын 2012-06-15 08:15 өдрий... ...

Зургийн цомог

Дүрс бичлэг /Видео/