Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулав

Үндэсний бөхийн улсын начин, самбо бөхийн дэлхийн аварга, бөхийн төрлүүдээр дэлхийн аварга цол хүртсэн Монголын анхны тамирчин, бөх тайлбарлагч, дасгалжуулагч, Монгол улсын гавьяат тамирчин Шагдарын Чанрав 1948 оны 11 сарын 20-нд Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд төрсөн.

Тэрээр 1978 онд Улсын Багшийн Дээд Сургуулийг багш, дасгалжуулагч мэргэжлээр төгсөөд 1978 - 1985 онд самбо, жүдо бөхийн улсын шигшээ багийн дасгалжуулагч, 1989-1999 онд мөн самбо бөхийн улсын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар ажиллаж байв. Чанрав 1977 оноос бөхийн тайлбарлагчаар насан эцэслэтлээ ажиллаж байлаа.

АМЖИЛТ

Үндэсний бөх:

  • 1969 онд цэргийн арслан цол хүртжээ.
  • 1979 онд улсын наадамд 5 давж, улсын начин цол хүртсэн.

Жүдо:

  • 1976 оны Монреалийн олимпод 70кг-ийн жинд өрсөлдөж байсан.
  • Тбилисийн олон улсын А зэрэглэлийн тэмцээний мөнгөн медальт.

Самбо:

  • 1973 оны дэлхийн аварга (уг амжилтаараа мөн онд Монгол улсын гавьяат тамирчин цол хүртжээ)
  • 1974 оны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн.

2007 оны 8 сарын 10-нд Улаанбаатарт нас нөгчсөн.

Алдартны нийтлэлүүд

Эх сурвалж: Ugluu.mn сайтын 2015.05.18 өдрийн нийт... ...
Алдарт тайлбарлагч Монгол улсын начин, бөхийн төрл... ...

Зургийн цомог

Дүрс бичлэг /Видео/