Эх сурвалж: Ugluu.mn сайтын 2015.05.18 өдрийн нийтлэл
Монгол улсын гавъяат тамирчин, Бөхийн төрлийн анхны дэлхийн аварга, Монгол Улсын начин, бөх тайлбарлагч Шагдарын Чанрав агсны дурсгалд зориулан хөшөө босгохоор болжээ.
Тэрбээр Баянхонгор аймгийн Хүрээ марал суманд төрсөн бөгөөд 1979 оны улсын наадамд тав давж начин цол хүртсэн бөгөөд бөхөд хайртай ард олондоо “агуу тайлбарлагч” гэдгээрээ үнэлэгдсэн нэгэн билээ.
Тэрээр 1978 онд улсын багшийн дээд сургуулийг багш, дасгалжуулагч мэргэжлээр төгсөөд 1978 – 1985 онд самбо, жүдо бөхийн улсын шигшээ багийн дасгалжуулагч, 1989 – 1999 онд мөн самбо бөхийн улсын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар ажиллаж байв.
1977 оноос бөхийн тайлбарлагчаар насан эцэслэтлээ ажиллаж байлаа
Ш.Чанрав 1973 онд самбо бөхийн дэлхийн аварга, 1974 онд мөн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн. Энэ амжилтаараа Монгол улсын гавъяат тамирчин цол хүртсэн.
Монгол бөхийн нэрт тайлбарлагч, гавьяат тамирчин Ш.Чанрав агсны дурсгалыг мөнхжүүлэх үйл хэргийг түүний гэр бүл, найз нөхөд, шавь нараас нь санаачилан эхлүүлжээ.