Алдарт тайлбарлагч Монгол улсын начин, бөхийн төрлүүдийн анхны дэлхийн аварга Шагдарын Чанрав
Хонгор нутгийн хүү Чанрав 1977 оноос үндэсний радио, телевизээр үндэсний бөхийн барилдааныг тайлбарлаж эхэлсэн. Түүний хэр сайн тайлбарлагч байсаныг доорх жишээ харуулах бизээ...
-Сүхбат зааны нэг гар сул яваад байна даа. Ингэж байж гар ачуулчихвий дээ...За, гар ачлаа. Гар ачаанд унахгүй гэж бодож явж, буруутах шиг боллоо. Улсын заан Агваансамдангийн Сүхбат долоо давлаа... ”
-Цэрэнтогтох аварга хөл л авах гээд байх шиг...Ойрын барилдаанд хөл аваагүй дээ. Залуу заан Бат-Эрдэнийг хонгодож дайраад давчихаж болмоор санагдаад байгаа юм болов уу... ” гэж Чанрав гуай 1987 оны наадмын шөвгийн дөрвийг тайлбарлаж байжээ. Үнэхээр төд удалгүй Цэрэнтогтох аварга одоогийн дархан аварга тухайн үеийн залуу заан Б.Бат-Эрдэнийг хонгодон дайрч давж байсан гэдэг.
Товчхон жишээ дурдахад энэ хүний бөхийн барилдааныг хэрхэн мэдэрдэг байсан нь илэрхийлж болохоор байна...
Түүний дуу хоолой одоо ч чихнээ сонсогдоно.