Төв аймгийн Баяндэлгэр сумын үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулав

Олимпын аварга, Гавьяат тамирчин, боксчин Энхбатын Бадар-Ууган нь  1985 оны зургадугаар сарын 3-нд Улаанбаатар хотод төрсөн. Нийслэлийн 97 дугаар дунд сургуулийг төгссөн. Боксын спортоор 1998 оноос эхлэн хичээллэж 54 кг-ын жинд тоглож байсан. Аав Энхбат нь Төв аймгийн Баяндэлгэр сумын уугуул.

Спортын амжилт:

  • 2008 онд Олимпод анх удаагаа оролцож Монголын түүхэнд анх удаа боксын төрлөөр Олимпын алтан медаль авлаа.
  • 2007 онд АНУ-ын Чикаго хотод болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авсан.
  • 2007 оны Ази тивийн аварга
  • 2007 оны улсын аварга
  • 2006 оны Оюутны дэлхийн аварга
  • Доха-2006 Азийн наадмын хүрэл медальт
  • Герман улсад болдог Химийн цом тэмцээний аварга
  • Туркийн Ахмад Комертийн нэрэмжит тэмцээний аварга
  • Чехийн Усти-над-Лабем хотод болдог олон улсын тэмцээний мөнгөн медальт.
  • 2007, 2008 оны Монголын шилдэг тамирчин
  • 2008 оны дэлхийн шилдэг эрэгтэй боксчноор шалгарсан

 

Алдартны нийтлэлүүд

Зургийн цомог