Зохиолч Д.Дожоодорж Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутагт 1930 онд төржээ.
Д.Дожоодорж 1951 онд Дотоод явдалын яамны төв сургуулийг хуульч мэргэжлээр, 1961 онд ЗХУ-д БХКУДС-ийг кино зохиолч мэргэжлээр төгсчээ.
Тэрээр 1949 оноос эхлэн уран зохиолын ажил хийж хүүхэд багачуудад зориулан «Манай үеийн баатрууд», «Ямаан дах нөмөрсөн хүн», «Нэг ширээний хоёр» зэрэг ном хэвлүүлжээ.
Кино үйлдвэр болон үндэсний телевизэд олон жил зохиолч, редактороор ажиллахдаа олон кино, жүжиг бичсэний зөвхөн уран сайхны кинонууд нь:
1961 он "Улаанбаатарт байгаа миний аавд"
1961 он "Үүрээр"
1963 он "Аман хуур"
1966 он "Үер"
1970 он "Хүргэн хүү"
1980 он "Өнөр бүл"
1985 он "Намрын халуун өдрүүд"
1985 он "Бид мартахгүй"
1993 он "Хойлогийн мөрөөр" зэрэг кинонуудын зохиолыг бичжээ.
Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнуулсан.
Эхнэр жүжигчин Х.Нарантуяа нь Орос, Хятад, Франц хэл эзэмшсэн Монголын ганц жүжигчин, хөдөлмөрийн хүндэт медальтай, СТА.
Д.Дожоодорж гуайг Төрийн соёрхолд 6 удаа, Урлагийн гавьяат зүтгэлтэн цолонд 6 удаа нэрийг нь дэвшүүлсэн боловч олгоогүй байдаг.