Зохиолч, яруу найрагч Цогдоржийн Бавуудорж нь 1969 онд Улаанбаатар хотод төрсөн. Завхан аймгийн Шилүүстэй сумын уугуул.
Уран бүтээлүүд:
Тэрээр 1990–ээд оноос уран бүтээлээ эхэлж ”Бүгээн анир” /1991 он/, ”Гүмүда” /1993 он/ , ”Салхин зүгээс цэцгийн цагаан цоморлиг шүхэрлэнэ” /1999 он/, ”Сарны шүлгүүд” /2006/, ”А very big white elephant” /2007 он/ , ”When humans become grass” /2008 он/, ”Un ojo en la palma de mi mano” /2009 он/, ”East and West“ /2010 он/, ”Монголын их амар амгалан” I боть /2015 он/, ”Дорно зүгт өвс болно” II боть /2015 он/ ”Нар сар, сар нар” III боть /2015 он/ зэрэг шүлэг, дууль, найраглалын номууд, "Шувууг сулла" /2019 он/ эссе, өгүүллэг, тууж, "Зүрхэн чинадаас"/2019 он/эссе, өгүүллэгийн номууд хэвлүүлсэн. Ц.Бавуудоржийн шүлгүүд нь англи, испани, япон, солонгос, хятад, герман хэлнээ орчуулагдаж бусад улс орнуудын яруу найргийн антологи, сэтгүүлүүдэд хэвлэгдсэн.
Шагнал
- 2006 онд "Сарны шүлгүүд" номоороо Д.Нацагдоржийн шагнал,
- 2010 онд ”А very big white elephant” /2007 он/, ”When humans become grass” /2008 он/, ”Un ojo en la palma de mi mano” /2009 он/ номуудаараа Дэлхийн Урлаг Соёлын Академийн “For poetic excellence” шагнал,
- 2012 онд “Монголын их амар амгалан”, ”Дорно”, "Хүрэл чоно" шүлгүүд, “Агай”, “Хүннү туульс” найраглалын бүтээлүүдээрээ Монгол улсын Төрийн соёрхол хүртсэн.
- 2018 онд "Өндөр гэгээн" жүжгээрээ Б.Явуухулангийн шагнал
- 2020 онд Монгол улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн цолоор шагнагдсан.