Архангай аймгийн Цэнхэр сумын үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулав

Төрсөн ах: С.Дампил /БНМАУ-ын баатар/ НАМТАР УНШИХ


1933 онд Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, Цэнхэр сумын “Социализмын зам” нэгдлийн хоньчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол 1971-06-03-ны өдөр хүртсэн.

1956 оноос сумынхаа нэгдэлд малчнаар ажиллаж, анх авсан 200 эм хонио үр төлөөр нь өсгөж 1000 шахам толгой болгож өсгөөд шилжүүлж, 1964-1975 онд 496-1039 толгой эр хурга, ишиг хариуцан элбэг үмхэх ургамал, эргэж балгах устай нутаг бэлчээр сонгон хотгүй отроор дээд зэргийн тарга хүч авахуулж он цагт бүрэн оруулж шүдлэн насанд нь улсын бэлтгэлд нэгдлийн дунджаас 14-17 кг-аар илүү жинтэй тушааж байжээ.

Үүний дотор 1966-1970 он буюу IV таван жилд 2141 толгой мал хариуцан маллаж нэгжээс дунджаар 1743 гр ноос авч, нэгжийг дунджаар 45,4 кг жинтэйгээр улсын бэлтгэлд тушааж, хурган наснаас нь эхлэн оторлон таргалуулж бэлтгэлд тушааснаар 38738 кг мах буюу 1245 хонь хэмнэж 186750 төгрөгийн ашгийг нэгдэлдээ оруулсан байна. 1976 оноос хойш жилд 505-550 эм хонь маллаж төл бойжуулах даалгаврыг 100,4-101 хувь биелүүлж бусад ажлаараа жигд амжилт гаргажээ.

Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, Сүхбаатарын одон, бусад одон, медалиудаар шагнагджээ.