Архангай аймгийн Цэнхэр сумын үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулав

Төрсөн дүү: С.Жамъян /Хөдөлмөрийн баатар/ НАМТАР УНШИХ


Сангийн Дампил /1922-1991/ нь Архангай аймгийн Цэнхэр сумын уугуул, Монгол Ардын Армийн хуягт бригадад цэргийн алба хааж хөнгөн пулемётын наводчик байхдаа 1945 оны чөлөөлөх дайнд оролцож Жанчхүүгийн давааны их бэхлэлтийг сэтлэн давах ширүүн тулалдааны үед баатарлаг гавьяа байгуулсан байна. Түүнд 1945 оны 9 дүгээр сарын 26-нд Монгол Улсын баатар цол хүртээсэн /1945-09-26. №79/. 

1946-1950 онд ЗХУ-д цэргийн дунд сургуульд, 1953-1959 онд МУИС-д суралцаж төгссөн. Хүний их эмч мэргэжилтэй. 1940-1953 онд Монгол ардын армид алба хааж жагсаалын цэрэг, салааны дарга, 1959 оноос цэргийн төв эмнэлэгт дотрын төсгийн их эмч, кабинетийн эрхлэгч-их эмчээр ажиллаж байгаад 1972 онд цэргийн албанаас бэлтгэлээр халагджээ.
 
 
Монгол ардын армийн хуягт бригадад цэргийн алба хааж хөнгөн пулемётын наводчик байхдаа 1945 оны чөлөөлөх дайнд оролцож Жанчхүүгийн давааны их бэхлэлтийг сэтлэн давах ширүүн тулалдааны үед эх орон, ард түмэндээ чин үнэнч, эрэлхэг дайчин мөнөө харуулсан баатарлаг гавьяа байгуулсан байна. Сүхбаатарын одон, Цэргийн гавьяаны болон “Алтан гадас” одон, медалиудаар, ЗХУ-ын “Алдар” одонгоор шагнагджээ.
 

Алдартны нийтлэлүүд

Эх сурвалж: medee.mn сайтын 2023.02.01 өдрийн нийт... ...