Хүү Д.Лхагвадорж /Улсын начин/ - НАМТАР УНШИХ
Хүү Д.Бямбадорж /Мэргэжлийн сумо бөхийн Ёкозуна/ - НАМТАР УНШИХ
Монгол улсын заан Рэгжийбуугийн Давааням 1956 онд Говь-Алтай аймгийн Чандмань сумын нутагт төрсөн.
Бөхийн амжилт:
- 1980 онд 6 давж улсын начин цол хүртсэн
- 1983 онд 5 давж "Улам өрнөх" чимэг хүртэв
- 1984 онд 6 давж "Цог нэмэх" чимэгтэй болсон
- 1987 онд Монголын Бүх Ард Түмний Спартакиадын үндэсний бөхийн аварга шалгаруулах 34 бөхийн тойргийн тэмцээнд 30 давж 2-р байр эзлэн, улсын заан болов
- 1987 онд 5 давж "Өсөн нэмэх" чимэг нэмэв
- 1988 онд 5 давж "Үнэн хүчит" чимэгтэй болов
- 1989 онд 6 давж "Өрнөн дэлгэрэх" чимэг нэмжээ
- 1990 онд Монголын Нууц Товчооны 750 жилийн ойн даншиг наадамд 5 давж "Бат нягт" чимэг нэмсэн
Гэр бүл:
Эхнэр, 3 хүүтэй. Дунд хүү Д.Лхагвадорж нь үндэсний бөхийн улсын начин, бага хүү Д.Бямбадорж нь мэргэжлийн сүмо бөхийн ёкозүна цолтой. Төрсөн ах Р.Нямдорж нь Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүн юм.