Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулав

БНМАУ-ын УГЗ, Монгол Улсын Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Гончигийн Бирваа 1916 онд одоогийн Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт төржээ. 1 настайдаа Гончигийнх хэмээх айлд үрчлэгдсэн аж.

Нутагтаа мал маллаж байгаад 1936 онд цэрэгт татагдан 1953 он хүртэл алба хаахдаа үлээвэр хөгжимчнөөс Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн удирдаач хүртэл ажил хийж явжээ. Тэр үедээ Монголын анхны маршуудыг зохиож байсан.

1955 оноос Хүүхэлдэйн театр, Элдэв-Очир кино театрын хөгжмийн багш, 1957 оноос симфони найрал хөгжмийн удирдаач, 1965 оноос Улсын циркийн хөгжмийн удирдаач, 1967 оноос Монголын хөгжмийн зохиолчдын холбоонд нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 1984 оноос нас эцэслэх хүртлээ чөлөөт уран бүтээлч байв.

БҮТЭЭЛҮҮД

Дуу:

  • Намрын шөнө
  • Гоёхон чимэг ч юм уу даа
  • Тэмээчин болно
  • Зандан шоо
  • Хүслийн дээж
  • Хөдөө тийш
  • Эгэл цэрэг
  • Дайчин нөхрийн дурсгалд
  • Бидний зам нэг
  • Зөвлөлт түмэндээ баярлалаа
  • Киноны дуу:
  • Нийслэл хүү
  • Хөдөөгийн баясгалан
  • Баянбулагийнхан
  • Улаан дарцаг
  • Хөхөө гэрлэх дөхлөө
  • Тууврын замд

Хөгжимт жүжиг, дуурь:

  • Аргат бяцхан баатар
  • Эрдэнэ тээлийн уянга
  • Гурван хашир, найман танхил
  • Шинэ байшинд
  • Их хурим
  • Их говийн зоригтон
  • Амьдралын улаан шугам
  • Харц хатан
  • Ёс ёмбогор, төр төмбөгөр

ШАГНАЛ

  • 1967 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн
  • 1998 онд Төрийн соёрхол

ГЭР БҮЛ

  • охин Б.Мөнхшүр нь төгөлдөр хуурч,
  • хүү Б.Мөнхбаяр нь бүрээчин,
  • хүү Б.Мөнхдорж нь МУАЖ, УГЗ найруулагч,
  • хүү Б.Мөнхболд нь Төрийн шагналт хөгжмийн зохиолч билээ.

Алдартны нийтлэлүүд

Эх сурвалж: Соёл урлаг фэйсбүүк хуудасны 2019.05.1... ...

Зургийн цомог