Монгол улсын Гавьяат хуульч, Хууль зүйн ухааны доктор Авирмэдийн Лхагваа Баянхонгор аймаг Бөмбөгөр суманд 1946.07.11 төрсөн.
Төгссөн сургууль: 1954-1960 онд Бөмбөгөр, Баянцагаан сумын бага, дунд сургууль, 1960-1964 онд Санхүү эдийн засгийн техникум, 1973-1978 онд ЗХУ-н ДЯЯ-ны акедамид суралцан онц дүнтэй төгссөн.
Тэрээр нягтлан бодогч, хуульчийн мэргэжилтэй, сэтгүүлч, өмгөөлөгч хүн юм.
Цол хэргэм зэрэг: Хууль зүйн ухааны доктор /Ph.D/ профессор, Монгол улсын Гавьяат хуулч, дотоодын цэргийн хурандаа.
1983-1988 онд ЗХУ-н ДЯЯ-нй акедамийн адъюнътурт суралцан эдийн засаг, эрх зүй хосолсон сэдвээр хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.
1966 онд Монгол улсын Эрдмийн зэрэг олгох дээд зөвлөлийн шийдвэрээр дэд профессор цол хүртсэн ба 2002 онд Цагдаагийн акедамийн профессор болж тэр нь 2005 оны нэгдүгээр сард БСШУ-ны яамаар баталгаажсан байна.
Эрхэлсэн ажил:
1964-1973 онд Говь-Алтай аймаг дахь Нийгмийн аюулаас хамгаалах хэлтсийн Цагдан сэргийлэх анги, НАХЯ-ны төв санхүүд нягтлан бодогч, 1978-1981 онд Зүүнхараа дахь хорих ангид үйлдвэр эрхэлсэн орлогч, Засан хүмүүжүүлэх байгууллагын удирдах газрын улс төрийн хэлтэст сурган, эрх зүйн мэргэжилтэн, сэтгүүлийн нарийн бичгийн дарга, 1981-1985 онд НАХЯ-ны “Сонор сэрэмж” сэтгүүлийн нарийн бичгийн дарга, мөн яамны намын хороонд салбар хариуцсан зохион байгуулагч, 1985-1987 онд Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын улс төрийн хэлтэст тасгийн дарга, , 1987-оноос цагдаагийн дээд сургуль, акедамид багш, ахлах багш, тэнхимийн дарга гэхчилэн төрд нийт 40 гаруй жил ажилласаны 23 жил нь багш сурган хүмүүжүүлэгчээр ажилласан байна.
Өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, цагдаа, дотоод цэргийн өдөр, эчнээ, орой, эрх зүй 200-аад ангийн 6000 гаруй сонсогч оюутан, магистрант, докторант нарт хичээл зааж, суралцагсадын сурлагын хувь дунджаар 89-100, чанар 76-85 хувьд хүрсэнийг бодит судалгаа харуулж байна.
Багшлах хугацаандаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад дээд мэргэжлийн 400 гаруй боловсон хүчин бэлтгэхэд өөрийн хувь нэмрийг оруулжээ. 2009 оны байдлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын нийт офицер, ажилтны 70 гаруй, удирдах бүрэлдэхүүний 80-аад хувь нь Цагдаагийн дээд сургууль, академийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүйн тэнхимд харьяалагдан суралцаж төгсөгчид байгааг Лхагва багшийн эрдэм судлал, багшлах ажлын үр дүнтэй холбон үздэг байна. Хичээл заах явцдаа сургалтын стандартад заагдсан технологийг хатуу баримтлах, дэвшилтэт арга хэрэглэх, сонсогч оюутантай харилцан ярилцах, тэдэнд хүндэтгэлтэй хандах зарчимыг баримтлан ажиллаж ирэв. Зааж байгаа сэдэвээ “Өчигдөр, өнөөдөр, маргааш “ гэсэн гурван цагийн хэлхээнд авч үзэх шинэлэг арга барил хэрэглэн, өөрөөр хэлвэл уламжлал, шинэчлэлийн уялдааг бүтээлчээр ашиглах, асуудлыг цаашид хэрхэн боловсронгуй болгох чиглэлтэй нягт холбоход анхаарлаа хандуулж ажилласнаар зохих үр дүнд хүрсэн байна.
Бүтээл:
А.Лхагваагийн зохиогч, хамтран зохиогч, редактораар оролцож хэвлүүлсэн 30-аад ном, гарын авлага, сурах бичиг байна. Эдгээр дотроос “Монгол улсын шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүй”-н ерөнхий тусгай ангийн сурах бичиг нь Цагдаагийн акедамийн 2004 оны тэргүүний сурах бичгээр, “Монгол улсын шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын түүхэн замнал” ном 2009 оны шилдэг бүтээлээр тус тус шалгарч байв. А.Лхагваа нь судлаач эрдэмтэн төдийгүй сэтгүүлч болохын хувьд 60 гаруй эрдэм шинжилгээ, судалгааны өгүүлэл, өгүүллэг, найруулал, тэмдэглэл, эссэ бичиж нийтлүүлжээ. түүний хэд хэдэн өгүүлэл ЗХУ-н ДЯЯ-ны болон акедамийн “Воспитание и правопорядок” зэрэг хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүлүүдэд нийтлэгдсэн байна. Монгол улсын хууль зүйн ухаанаар докторын зэрэг хамгаалах зөвлөлийн гишүүн тэрээр эрдэм шинжилгээний бүтээлүүдээрээ өөрийн орны болон ЗХУ-н хууль зүйн шинжлэх ухааны их далайд дусал нэмсэн юм.
Шагнал:
Хууль зүйн ухааны доктор, профессор, хурандаа А.Лхагваагийн хөдөлмөр бүтээлийг Монгол улсын төр, салбар яам, агентлаг өндөрөөр үнэлж;
- 1980 онд “Алтан гадас” одонгоор
- 1985 онд “Байлдааны гавъяаны улаан тугийн одон”- гоор
- 1971-1991 онд Ардын хувьегалын 50, 60, 70, 80 жилийн болон Ардын армийн 50. 60 жилийн ойн медиалууд
- 2001 онд Боловсролын байгууллагын 80 жилийн ойн медиалиар
- 1993 онд “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан”
- 1996 онд "Ардын боловсролын тэргүүний ажилтан”
- 1999 онд “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус тус шагнасан байна.
- 2001 онд Монгол Улсын Гавъяат хуульч цол хүртсэн .
- Мөн 2002 онд ”ОХУ-ын Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын “Хүндэт тэмдэг”
- 2004 онд “Цагдаагийн алдар” тэмдэг
- 2006 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хүндэт тэмдэг
- 2007 онд “Албаны төлөө П” тэмдэг
- 2008 онд “Дотоодын цэргийн алдар” тэмдэг
- 2009 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Хүндэт ажилтан” тэмдэгээр тус тус шагнагдсан.