Улсын арслан, Корпус командлагч Мангалын Бэх-Очир 1899 онд Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн.
1931 оны Ардын хувьсгалын 10 жилийн ойн улсын их баяр наадамд 1000 орчим бөх зодоглон барилдсанаас Булган аймгийн Сэлэнгэ сумын харъяат "корпусыг мэдэгч" Мангалын Бэх-Очир түрүүлж МУ-ын арслан цол хүртсэн бол Завхан аймгийн Идэр сумын харъяат урт гарт Маамын Лхагва үзүүрлэж МУ-ын заан цолыг хүртэж байжээ.
М.Бэх-Очир нь ардын хувьсгалд оролцсон партизан, 1932 оны эсэргүү бослогыг дарахад оролцож явсан армийн хурандаа цолтой офицер хүн байсан.
М.Бэх-Очир нь Монголд өрнөсөн их хэлмэгдүүлэлтэд өртөж, 1937 онд цаазаар авахуулах ялаар хилсээр шийтгэгдсэн бөгөөд 1963 онд цагаадсан.