Холбин овогт Цэрэндоржийн Цэдэнжав 1913 оны усан үхэр жил Буриад Монголын Ар живхээсэи гэдэг газарт төрсөн бөгөөд долоон насандаа Ар Монголд орж ирэн одоогийн Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт суурьшсан.
1930 онд Ононгийн бага сургууль, 1932 онд багшийн сургуулийг багш мэргэжлээр төгссөн.
1932-1940 онд Улаанбаатар хот, Дорнод Сэлэнгэ аймагт сургуулийн багш, захирал, 1941 оноос Шинжлэх ухааны хурээлэнд түүхийн тасгийн эрхлэгч, дараа нь "''Залуучуудын үнэн", "Хөдөлмөр" сонин "Матар" сэтгүүлд ажиллаж байлаа. Мөн хэвлэлийн утга зохиол хянах газар / галивлет/-г анх 1947 онд байгуулагдад тэнд томилогдож хэдэн жил амилласан. 1950-иад оноос тухайн үеийн намын уриалгаар хөдөө явж Хэнтий, Төв аймагт сумын сургуулийн захирал, нэгдлийн орлогч болон даргаар ажилласан. Монголын зохиолчдын хороонд мэргэжлийн зохиолчоор мөн хорооны дэргэдэх үлгэрийн танхимд ажиллаж байсан.
Улсад олон жил үр бүтээлтэй ажилласныг үнэлж "Алтан гадас" одонгоор хоёр, "Хөдөлмөрийн гавъяаны улаан туг"-ийн одонгоор гурав, Хөдөлмөрийн хүндэт болон Ардын хувьсгэлын ойн медалуудаар, уран бутээлийн хувьд "Хаврын урь" романаар Монголын зохиолчдын Звлэлийн/ 1964 он/, “Хаврын урь” роман, “Улаанбаатар”, “Миний нутаг” найраглалаар Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал /1982 он/, 1979 онд "Онц хилчин" тэмдэг.
1930 оноос шүлэг бичиж анхны шүлгээ "Залуучуудын үнэн"-д хэвлүүлснээс хойш яруу. Яруу найргийн “Шүлгүүд” /1947/, "Миний нутаг” /1957/. "Шүлгүүд" /1965/, "Өлгий дээр чинь" /1974/, "Хаврыг дуулъя" /1980/ түүврүүд, "Рихард Зорге" найраглал /1988/, Дуунууд” /1948/, үргэлжилсэн үгийн "Хаврын урь"/1964/, “Ерөө голын охин"/1969/, “Талын манхан” /1979/, "Зөвлөлтийн хүн" /1987/ романууд, "Шог егүүллэг" /1947/, тууж өгүүллэгийн "Хэрлэн” /1977/ түүвэр зэрэг уран зохиолоос гадна ард Аюуш, Ардын хатанбаатар Магсаржав, Улсын баатар Дандар зэрэг түүхт хүмүүсийн тухай цуврал товхимлууд гаргасан юм.
Түүнчлэн зохиолч Б.Баасттай хамтран бичсэн "Мандхай цэцэн хатан", "Ийм нэгэн хаан байжээ", "Цогийн идэр нас" зэрэг хэд хэдэн жүжиг тухайн үедээ / 1940-өөд он / улсын төв театрын гол бүтээл байсны дээр мөн төв орон нуггийн театр клубуудэд олон удаа тоглогджээ.
Ц.Цэдэнжавын зохиолуудаас олонд алдаршсан "Миний нутаг", "Өлгий дээр чинь", "Улаанбаатар" шүлэг, ''Хилчин"; "Талын манхан " найраглал болон ухуулгын шүлгүүд Манай хөдөө аж ахуйн хөгжлийн туулж өнгөрүулсэн нэгэн онцлог үеийг тусган харуулсан "Хаврын урь" нь Монголын роман бичлэгт сэтгэл зүйн романы салхийг хагалсан гэж зарим судлаач үздэг.
Ц.Цэдэнжавын шүлгүүдээс орос, хятад,солонгос, япон хэлнээ орчуулагдан хэвлэгдсэн байна.
Ц.Цэдэнжав ардын аман зохиолыг сонирхон сурвалжилж "Бум эрдэнэ" туулийг олж хэвлүүлсэн. Оросын болон дэлхий дахины сонгодог утга зохиолоос орчуулах, орчуулгыг редакторлах талаар ч ихээхэн ажиллаж өөрийн орны утгазохиолын судлалын өгүүлэл, шүүмж тэмдэглэл олныг бичсэн юм.
Ц.Цэдэнжавын уран бүтээлийн судалгаа:
- Г.И.Михайлов "Очерк историй Монгольской народной литературы" Изд-во АН Наук Москва 1955 стр 135
- Д.Цэнд "Монголын орчин үеийн яруу найргийн төрөл зүйл" Хэл зохиол судлал. Улаанбаатар 1972 .160,169 дүгээр тал
- "Монголын орчин үеийн уран зохиолын товч түүх" Улаанбаатар 1968 214-215 дугаар тал
- Г.Михайлов, К Яцковская "Монгольская литература" Главная редзкция восточной литературы". Москва. 1969. стр 171
- П.Хорлоо, С./Лувсанвандан, Д.Цэнд, Ц.Мөнх "Монголын орчин үеийн уран зохюлын товч түүх" Улаанбаатар. 1968. 214-р тал
- С.Лувсанвандан "Монгольская поэзия" Хэл зохиол судлал. Улаанбаатар 1972.121-р тал
- Д.Цэдэв "Монгол яруу найргийн уламжлал, шинэчлэл" Улаанбаатар. 1974.142-р тал
- Е.Долматовский "Монголын хавар" "Уггазохиол" сонин 1956,07,01 № 13/23/ Орос хэлээр гарсан "Монголын яруу найраг" номын оршилд 1957 он Москва
- Ч.Пүрэвдорж “Чиний төлөө үхье гэж эх орондоо хэлсэн яруу найрагч” дурсамжийн ном. УБ,2013, монгол хэлээр
Эх сурвалжийн холбоос: ҮЗЭХ