Эх сурвалж: Sogoo фэйсбүүк хуудас
С.Гиваапил 1906 онд одоогийн Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, ядуу ард гаралтай. Онигор нүдтэй, унжуу хамартай шар хүн байсан гэдэг. Тун хатуу шаардлагатай дарга байжээ.
1930 онд Төгсбуянт, Улаангом, 1932 онд Хөвсгөл, Архангай аймагт гарсан эсэргүү зэвсэгт бослого, хөдөлгөөнийг дарахад идэвхтэй оролцсон учир цэргийн гавьяаны улаан тугийн одон, цэргийн гавьяаны 2-р зэргийн улаан тугийн одон, чекистийн хүндэт тэмдгээр шагнагджээ.
С.Гиваапил маршал Чойбалсангийн алдаа дутагдлыг ч зоригтой шүүмжлэгч байв. Нугалаа завхралын бодит байдал, өөрийн дүгнэлтийг МАХН-ын Төв Хороо, Бага хурлын тэргүүлэгчид, Ардын сайд нарын зөвлөлд бичсэн өргөдөл, захидалдаа дэлгэрэнгүй дурдаж, засч залруулахыг шаардаж байв.
Москва хотноо “цөллөг”-т байхдаа бичсэн захидалдаа “Миний бие хувьсгалын эсэргүү нарын гүтгэлэгт орж, энд ирээд байна. Таны явуулж буй ажил бол үзэл бодлын талаар чухамхүү японы бодлого санаанд нийцсэн зүйл гэж үзнэ. Би энэ тухай өмнө нь зохих газруудад хэлсэн. Тодорхой баримтыг ч бүрэн гаргаж чадна. Ер нь та яасан тэнэг хүн бэ. Танай засгийн газрын /Гэндэн/-нд явуулж буй аргыг шууд фашистын ёс гэж хэлнэ. Япон тагнуулыг илрүүлэх арга маягийг чинь эсэргүүцэж байна. Эсэргүүцэхдээ ямар ч хань нөхөр эрэхгүй. Бүх материалыг гаргаж чадна. Ер нь би монголын харъяат хэвээрээ юү, үгүй юу? Хэрэв хэвээр бол СССР-ийг цөллөгийн газар болгоод, намайг энд суулгаад байхын хэрэггүй. Монголоруу шууд явуулж өг. Өөр хэлэх юмгүй. Би энэ хэрэгт холбогдсон гэж худал хэлээд Монголын хувьсгалд хор хүргэхээс бус огтхон ч тус болохгүй. Харин Японы эзэрхэг түрэмгий нар хэзээ нэг цагт Монголд халдаж ирвэл морио унаад, эх орноо хамгаалахын төлөө эсэргүүцэн буудалцана. Харин үүнийг хэлье” гэжээ.
Ид гялалзаж явсан залуу насандаа зөвхөн шудрага үнэний төлөө тэмцсээр алтан амиа алджээ.
Бид мартах ёсгүй.
Эх сурвалжийн холбоос: ҮЗЭХ