1942 онд Зураг урлалын газрын дарга Д. Чойдог Гавааг Намхайцэрэнтэй хамт томилолтоор Хөвсгөл аймагт явуулжээ. Ингээд Гаваа Хөвсгөл далайг хойд талаас нь харж салхилсан байдалтай зурсан “Хөвсгөл” хэмээх судалбарыг нь Д. Чойдог сайн болж хэмээн дүгнээд “Цаатан” гэдэг тосон будгийн зургийг нь засваргүйгээр үзэсгэлэнд тавьж байжээ.

Буцах