Эх сурвалж: Montsame.mn сайтын 2023-03-06 өдрийн нийтлэл


Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Музейн сан хөмрөгт хадгалж буй ардын зураг, УГЗ Л.Гаваагийн бүтээлүүдээс танилцуулж байна. 

Лувсангийн Гаваа нь Дорноговь аймгийн Хатан булаг сумын Шар тойром гэдэг газар төрсөн. Тэрээр Д.Сүхбаатарын хөшөөг бүтээхээр ирсэн Оросын мэргэжилтэн И.Померанцев багшаар зураг зурахыг заалгажээ. 

Тэрээр Гавааг хэвлэх үйлдвэрт Марзан Шаравын туслахаар ажиллаж байхад нь өөрийн дагалдангаар 13 настайд нь авсан гэдэг.

Л.Гаваа 1934 онд Багшийн сургуулийн үүдэнд төмөр утасны модон дээр наасан зарлалын дагуу Багшийн сургуулийн сурагчдын “Зургийн үзэсгэлэн”-г үзэх гэж гол хаалгаар сэм орж олон сонирхолтой зураг үзэж явтал танил Д:Чойдогийн хөргийг хүрэн ягаан бэхээр сүүдэрлүүлэн зурсныг харж маш гайхан улмаар өөрийнхөө зургуудыг хар, хөх бэхээр сүүдэрлүүлэн дуурайж зурдаг байжээ.

1940 оноос Улсын төв театрт Н.Н.Бельскийн дагалдан зураачаар орж, 1952 онд Ленинград хотын И.Е.Репиний нэрэмжит уран зургийн академийг театрын тайз заслын зураач мэргэжлээр төгссөн. 1938 оноос 1991 он хүртэл УТТ, ХДТ, ДБЭТ-т зураач, ерөнхий зураачаар ажиллаж олон бүтээл туурвисан аж.

1957-1959 онд Ховд аймгийн Хөгжим драмын театрын зураачаар ажиллаж байхдаа зурсан уран бүтээлүүдийг өдгөө танилцуулж байна.

Зургийн нэр: “Алтайд” 1957 он. Тосон будаг

Хувийн дугаар:  62,24

Хэмжээ: 124х104 см


Зургийн нэр: “Буянтын хавар” 1958 он. Тосон будаг

Хувийн дугаар: 62,23

Хэмжээ: 124х104 см


Зургийн нэр: “Булган гол” 1959 он. Тосон будаг

Хувийн дугаар: 66,11

Хэмжээ: 124х104 см


Зургийн нэр: “Түлш” 1957 он. Тосон будаг

Хувийн дугаар: 84,04

Хэмжээ: 144х76 см 


Эх сурвалжийн холбоос: https://montsame.mn/mn/read/314075

Буцах