Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил гэдэг. Бид түүхээ судлахын тулд дэлхийн түүхээс биш Монголынхоо түүхээс, тэр тусмаа өвөг дээдэс, аав ээжийнхээ үе дамжин амьдарч ирсэн сум, орон нутгийнхаа түүхээс эхлэх учиртай.
Түүхийг хүн бүтээдэг билээ. Түүхийг судална, таньж мэднэ гэдэг нь тэрхүү түүхийг бүтээгч хүмүүсийг судална гэсэн үг юм. Үлгэр дуурайлал, сургамж өгч чадах хүмүүсийн намтар түүхээс асар ихийг мэдэж, бахархах сэтгэл, урам зоригийг авч чадна.
Сум орныхоо хөгжил дэвшил, хүн ардынхаа амьдрал ахуйг өсөн дэвжихэд өөрсдийн хувь нэмрээ оруулж, дэлхий дахинд, улс орондоо, сум нутагтаа алдаршсан эрхэм хүмүүсээ бид мартах учиргүй, зуун зуун жилийг дамжин дурсаж, үлгэр дуурайлал авч байх ёстой билээ.
Олон мянган эрхэм хүмүүсийн амьдрал, амжилт бүтээлийн тухай яриа амнаас ам дамжин яригдсаар, цаг хугацаа өнгөрөх тусам бүдгэрэн мартагдаж байгаа нь харамсалтай.
Тиймээс “100 жил 100 алдартан” төслийн баг “Оюуны өмчийн онцгой эрхтэй”-ээр Монгол улсын 330 сумын үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулж сум бүрийн 100 алдар суутан эрхмийн намтар түүхийн цахим архивыг бүтээхээр ажиллаж байна.
Энэхүү төсөл нь зуун, зуун жилийг дамжин үргэлжилж Монголчуудынхаа түүхийг технологийн дэвшлийг ашиглан цахим орчинд мөнхжүүлсээр байх бөгөөд үр хойчдоо "Түмэнд нэртэй Түүхэнд мөртэй" амьдарч буй эрхмүүдийн намтар, түүхээс суралцах боломжийг олгож, алдар гавьяаг нь мөнхжүүлнэ.
Дэлхийн өнцөг булан бүрийн хаана ч байсан “www.100aldartan.mn” веб сайтад зочлон алдартнуудын намтар түүхтэй танилцах боломжтой.
Манай давуу талууд:
- Олон зуун жил дамжин баталгаат цахим серверт хадгалагдана
- Мэдээ мэдээлэлд засвар, шинэчлэлт хийх боломжтой
- Дэлхийн хаанаас ч, хэзээ ч, хэн ч унших боломжтой
- Хэвлэмэл материалаас зардал багатай, уншигчийн тоо хязгааргүй
- Алдартан бүрд цахим хуудас үүсгэх бөгөөд тухайн алдартны намтар, уран бүтээлийн мэдээлэл, фото альбом, нийтлэл, ярилцлага, дурсамжууд гэх мэт тухайн хүнтэй холбоотой бүхий л мэдээллүүдийг багтаасан байна.
Бид алдартнуудаа орон нутгийн хэмжээнд болон улс орон даяар алдаршуулах ажлуудыг цаашид тогтмол зохион байгуулж байхаар төлөвлөж байна.
Жишээлбэл: Сумдын сургуулийн захиргаатай хамтран жил бүр алдартнуудаа алдаршуулах, намтар түүхийг судлах 7 хоногийн аян зохион байгуулах, Сум бүрд "Алдрын танхим" байгуулан тохижуулж өгөх гэх мэт.
Алдартнуудын өлгий болсон Чандманьчууд та бүхнийг бидэнтэй хамтран ажиллаж, алдартнуудынхаа мэдээллийг илгээхийг хүсье.
Алдартнууд болон тэдний үр хүүхдүүд, ах дүүс та бүхэн манай цахим архивд оруулах алдартныхаа товч танилцуулга болон холбогдох утасны дугаараа манай фэйсбүүк хуудас руу илгээгээрэй. Бид танилцаад эргэн холбогдох болно. Мөн 99811678, 80167337 дугаарт холбогдож болно.
Алдартнуудын мэдээллийг 2023 оны 4-р сарыг дуустал хүлээн авна.