Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил гэдэг. Бид түүхээ судлахын тулд дэлхийн түүхээс биш Монголынхоо түүхээс, тэр тусмаа өвөг дээдэс, аав ээжийнхээ үе дамжин амьдарч ирсэн сум, орон нутгийнхаа түүхээс эхлэх учиртай.

Түүхийг хүн бүтээдэг билээ. Түүхийг судална, таньж мэднэ гэдэг нь тэрхүү түүхийг бүтээгч хүмүүсийг судална гэсэн үг юм. Үлгэр дуурайлал, сургамж өгч чадах хүмүүсийн намтар түүхээс асар ихийг мэдэж, бахархах сэтгэл, урам зоригийг авч чадна.

Сум орныхоо хөгжил дэвшил, хүн ардынхаа амьдрал ахуйг өсөн дэвжихэд өөрсдийн хувь нэмрээ оруулж, дэлхий дахинд, улс орондоо, сум нутагтаа алдаршсан эрхэм хүмүүсээ бид мартах учиргүй, зуун зуун жилийг дамжин дурсаж, үлгэр дуурайлал авч байх ёстой билээ.

Олон мянган эрхэм хүмүүсийн амьдрал, амжилт бүтээлийн тухай яриа амнаас ам дамжин яригдсаар, цаг хугацаа өнгөрөх тусам бүдгэрэн мартагдаж байгаа нь харамсалтай.

Тиймээс “100 жил 100 алдартан” төслийн баг “Оюуны өмчийн онцгой эрхтэй”-ээр Монгол улсын 330 сумын үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулж сум бүрийн 100 алдар суутан эрхмийн намтар түүхийн цахим архивыг бүтээхээр ажиллаж байна.

Энэхүү төсөл нь зуун, зуун жилийг дамжин үргэлжилж Монголчуудынхаа түүхийг технологийн дэвшлийг ашиглан цахим орчинд мөнхжүүлсээр байх бөгөөд үр хойчдоо "Түмэнд нэртэй Түүхэнд мөртэй" амьдарч буй эрхмүүдийн намтар, түүхээс суралцах боломжийг олгож, алдар гавьяаг нь мөнхжүүлнэ.

Дэлхийн өнцөг булан бүрийн хаана ч байсан “www.100aldartan.mn” веб сайтад  зочлон алдартнуудын намтар түүхтэй танилцах боломжтой.

Манай давуу талууд:

  • Олон зуун жил дамжин баталгаат цахим серверт хадгалагдана
  • Мэдээ мэдээлэлд засвар, шинэчлэлт хийх боломжтой
  • Дэлхийн хаанаас ч, хэзээ ч, хэн ч унших боломжтой
  • Хэвлэмэл материалаас зардал багатай, уншигчийн тоо хязгааргүй
  • Алдартан бүрд цахим хуудас үүсгэх бөгөөд тухайн алдартны намтар, уран бүтээлийн мэдээлэл, фото альбом, нийтлэл, ярилцлага, дурсамжууд гэх мэт тухайн хүнтэй холбоотой бүхий л мэдээллүүдийг багтаасан байна.

Бид алдартнуудаа орон нутгийн хэмжээнд болон улс орон даяар алдаршуулах ажлуудыг цаашид тогтмол зохион байгуулж байхаар төлөвлөж байна.

Жишээлбэл: Сумдын сургуулийн захиргаатай хамтран жил бүр алдартнуудаа алдаршуулах, намтар түүхийг судлах 7 хоногийн аян зохион байгуулах, Сум бүрд "Алдрын танхим" байгуулан тохижуулж өгөх гэх мэт.

Алдартнуудын өлгий болсон Баян-Өндөрчүүд та бүхнийг бидэнтэй хамтран ажиллаж, алдартнуудынхаа мэдээллийг илгээхийг хүсье.

Алдартнууд болон тэдний үр хүүхдүүд, ах дүүс та бүхэн манай цахим архивд оруулах алдартныхаа товч танилцуулга болон  холбогдох утасны дугаараа манай фэйсбүүк хуудас руу илгээгээрэй. Бид танилцаад эргэн холбогдох болно. Мөн 99811678 дугаарт холбогдож болно.

Алдартнуудын мэдээллийг 2023 оны 4-р сарыг дуустал хүлээн авна.

Доор дурдсан алдартнууд болон тэдгээрийн үр хүүхэд, ахан дүүс нь бидэнтэй холбогдоно уу!

  1. Монгол Улсын гавъяат хуульч Д.Цэрэнхүү
  2. Улсын хамгийн сайн малчин Гомбын Гүнсэн
  3. Байлдааны Гавъяаны улаан тугийн одонт Чулууны Шагдаржав
  4. Байлдааны Гавъяаны улаан тугийн одонт Гэлэгжавын Жанцан
  5. Монгол Улсын хөдөлмөрийн баатар Баатарын Төмөр
  6. Монгол Улсын хөдөлмөрийн баатар Дамбын Самдан
  7. Монгол Улсын хөдөлмөрийн баатар Чогсомын Ванхүү
  8. Монгол Улсын “Хөдөө аж ахуйн гавъяат ажилтан” Түгжийн Элбэгдорж 
  9. Монгол Улсын гавъяат багш Гочоогийн Түнтгэр
  10. Монгол Улсын сайн малчин Очирсүхийн Цэрэн-Ориг
  11. БНМАУ-ын Хошой аварга малчин тэмээчин Г.Дамдинцэрэн
  12. БНМАУ-ын аварга малчин Чогсомын Дагва
  13. БНМАУ-ын аварга ямаачин Погоогийн Кайший
  14. БНМАУ-ын аварга тэмээчин Дамдинцэрэнгийн Батдалай
  15. БНМАУ-ын залуу аварга тэмээчин Дамдинцэрэнгийн Батнасан
  16. БНМАУ-ын аварга тэмээчин Жөмбөгөрийн Шатарбал
  17. БНМАУ-ын аварга тэмээчин Зандангийн Гочоо
  18. БНМАУ-ын аварга тэмээчин Баатарын Мэндээ
  19. БНМАУ-ын аварга агент Түнтгэрийн Моохор
  20. БНМАУ-ын аварга агент Тунтгарын Балжинням
  21. Монгол Улсын сайн малчин Жандаг Балдан /МАХН-ын 13-р их хурлын төлөөлөгч/
  22. Монгол Улсын сайн малчин Балжиннямын Сандар
  23. Монгол Улсын аварга малчин Зээхүү Батцоодол
  24. Монгол Улсын аварга малчин Дагвадоржийн Гансүх
  25. Монгол Улсын алдарт уяач Баатарын Шамгай
  26. Аймгийн аварга нягтлан бодогч Сэрээтэрийн Бямбаа 
  27. Ноолуурын чанарын аймгийн аварга Далантай
  28. Аймгийн хөдөлмөрийн аварга холбоочин Дүгэрсүрэнгийн Цэнд
  29. Аймгийн хошой аварга ямаачин Жаргалын Бямба
  30. Аймгийн аварга тэмээчин, тэмээний тарга хүчний аварга Очирын Халтар
  31. Аймгийн аварга “Энх сүрэгтэн” Тогтохын Баасан
  32. Аймгийн “Тэмээ ноослолтын аварга” тэмээчин Шовгорын Цэрэнхүү
  33. Аймгийн аварга “Энх сүрэгтэн” малчин хошой аварга Цэрэндулмын Цэрэндэлгэр
  34. Аймгийн аварга “Энх сүрэгтэн” Бүргэдийн Самдан
  35. Аймгийн хөдөлмөрийн аварга багш Г.Самданхорлоо 
  36. Аймгийн аварга “ Тууварчин” Сандагийн Цагаач 
  37. Аймгийн “Ишиг бойжилтын аварга” Дамбын Рэнцэндондог
  38. Аймгийн “ Гар тэжээлийн аварга” Нигагийн Донров 
  39. Аймгийн “Ишиг бойжилтын хошой аварга” Л.Дэмбэрэл 
  40. Аймгийн “Гар тэжээл” бэлтгэлийн аварга Очирсүхийн Самдан
  41. Аймгийн “Ямаа самналт”-ын аварга Г.Надмид
  42. Соёлын тэргүүний ажилтан Раадаг Намжилдорж / Аймгийн театрын гоцлол дуучин/
Буцах