Эх сурвалж: Их-Уул сумын ИТХ-ын албан ёсны веб сайтын 2019-01-18 өдрийн нийтлэл
Монгол Улсын Гавьяат Тамирчин, Уулын спортын олон улсын хэмжээний мастер, дэлхийн долоон тивийн долоон оргилд хөл тавьсан анхны Монгол хүн, Дэлхийн хамгийн хүнд авиралттай К2 ууланд хөл тавьсан анхны Монгол хүн, Дэлхийн Монгол хүнээр өргөмжлөгдсөн Их-Уул сумын уугуул Бадамгаравын Гангаамаа, МЗЭ-ийн шагналт яруу найрагч, "Болор цом-36"-ын эзэн Их-Уул сумын уугуул Базарсадын Баттулга нарыг Сум орон нутгийн удирдлага, иргэд 2019 оны 01 сарын 15-ны өдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Их-Уул сумын иргэд нэгэн өдрийг омогшил, бахархалаар дүүрэн өнгөрөөлөө. Уг арга хэмжээний үеэр эрхэм хоёр хүнээ сумын "ИТХ-ын нэрэмжит шагналтан"-аар тодруулан шагналыг ИТХ-ын дарга И.Энхтүвшин гардууллаа.
Эх сурвалжийн холбоос: ҮЗЭХ