Тус сум нь 1925 онд байгуулагдсан бөгөөд Цог-Өндөр, Нарийн, Тариат, Тээл, Жаргалант гэсэн 5 багтай. Далайн төвшинээс дээш 1790 метр өргөгдсөн. Хамгийн өндөр цэг нь Дашдэрчин Далайн Төвшинээс Доош 2556 м, нам дор цэг нь Далайн Төвшинээс Дээш 1148 метрийн өндөрт өргөгдсөн. Газар хөдлөлийн эрчим 5 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, тал, ус хосолсон мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой. Дэлгэрмөрөн, Бүгсий, Идэр, Чулуутын гол нийлж Олон голын бэлчир буюу Сэлэнгэ мөрний эхийг бүрдүүлдэг. Хойд талаараа Эрчмийн нуруугаар Мөрөн сумтай хиллэдэг. Ихэвчлэн шинэс, бургас, улиас, хуш мод ургадаг. Хад асга, бартаа ихтэй нь эрчим омгийн ямаан сүргийн бэлчээрлэх таатай орчин бүрдүүлсэн. Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сум нь хойд талаараа Мөрөн сум, зүүн талаараа Тосонцэнгэл, Рашаант, урд талаараа Архангай аймгийн Цэцэрлэг, Галт, баруун талаараа Шинэ-Идэр, Бүрэнтогтох сум сумдтай хил залган Улаанбаатараас 714 км-д, аймгийн төвөөс баруун урагш 73 км зайтай оршдог. Сумын төвийн албан байгууллагууд бага оврын халаалтын зуухаар, айл өрхүүд ердийн галлагаатай. Цаашид төсвийн байгууллагуудыг нэгдсэн халаалтанд холбох зайлшгүй шаардлагатай.
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 100 алдартан
Мэдээлэл олдсонгүй !
буцах